menu
person

7:36 PM
10 сая хүнийг уйлуулсан бичлэг

Тайландын үүрэн телефоны нэгэн оператор компани үзэгчдийн сэтгэлийн гүнд нэвтэрч, зүрхийг нь "хайлуулсан” сурталчилгаа хийжээ. "True Move H” компани өнгөрсөн долоо хоногт "YouTube” сайт дээр гурван минутын сурталчилгаа байршуулжээ. ОДоогоор тэр бичлэгийн 10 сая гаруй хүн орж үзээд байгаа аж.

Сурталчилгаа өвчтэй ээждээ өгөхөөр зах дээрээс эм хулгайлж байгаа жаал хүүгийн дүрсээр эхэлнэ. Гэвч хүү баригдаж, эмийн худалдаачинд зодуулж байхыг харсан эсрэг талын лангууны худалдагч хүүгийн өмнөөс эмийнх нь мөнгийг төлнө. Дараа нь үзэгдэл 30 жилийн дараах үйл явдлаар солигдоно. Өнөөх сайхан сэтгэлт худалдаачин сэхээнд нэвтэж байна. Түүний амь насыг аврахын тулд их хэмжээний мөнгө хэрэгтэй. Гэр бүлийнхэнд нь тийм хэмжээний мөнгө байсангүй. Гэтэл хамгийн эгзэгтэй агшинд түүний эмчилгээний мөнгө дансаар орж ирсэн байлаа. Худалдаачны нэгэн цагт тусалж байсан өнөөх эм хулгайлдаг жаал хүү эмч болсон байв. Ингээд бичлэг "Өгнө гэдэг бол хамгийн шилдэг харилцаа” гэсэн үгээр төгсдөг жээ.Дашрамд өгүүлэхэд коммент бичсэн мянга мянган хүн уг бичлэгийг үзэх явцдаа хэд хэдэн удаа нулимс унагасан талаараа дурдсан байна.



Category: Мэдээ | Views: 972 | Added by: New | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]