menu
person

12:33 PM
Алсан 11 хүнийхээ махыг зарсан хүн идэштэн цаазлагдав


Өчигдөр БНХАУ-д цуврал аллага үйлдэгч 57 настай маньяк эр Жан Юнминыг цаазаар хороожээ. Энэ гаж донтон арав гаруй хүний амийг хороож, тэдний махаар хооллож байснаас гадна зах дээр аваачиж зарсан аж. Хятадын Куньмин хотын шүүх Монстр-каннибал гэдэг хочтой болсон алуурчныг 11 хүний аминд хүрснийг тогтоосон байна.

Түүнд 2012 оны долоодугаар сард ялын дээд хэмжээ оноосон юм. Тосгонд амьдардаг Юнминь хохирогчдынхоо цогцсыг идэж, бусдад худалддаг байжээ. Ийм аргаар тэр гэмт хэргийн ул мөрөө баллаж байсан гэнэ. Хөршүүд нь түүнийг гэрээсээ ястай гялгар уут барьж гарч байсныг нь харжээ.

Хүн идэштэн эрийн гэрт цагдаа нар нэгжлэг хийтэл хохирогчдын нүдийг хийсэн лонхтой шингэнүүдийг олсон аж. Мөн энэ этгээд тосгоны зах дээр хүний махыг цацагт хяруулын мах гээд худалддаг байв. Зарим нэг хүний махаар гурван нохойгоо хооллосон гэнэ. Өмнө нь энэ этгээд хүн амины хэргээр яллагдаж байжээ. 1997 онд тэр эрх чөлөөтэй болсон аж.
Category: Мэдээ | Views: 622 | Added by: BBN | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]