menu
person

9:14 AM
Анжелина Жоли оршуулга зохион байгуулахыг мөрөөддөг байжээ.




Хэрэв тэрээр Холливудад ирж амжилт олоогүй бол оршуулгын бизнес хийх хүсэлтэй байснаа Анжелина Жоли өгүүлжээ. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа од бүсгүй хүүхэд байхаасаа л оршуулгын ёслол зохион байгуулагч болохыг мөрөөдөж явснаа ярьсан аж. Учир нь, түүний хайртай өвөөг оршуулах ёслол Жолид гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн байна. "Би эвгүй, хачин, магадгүй утгагүй зүйл ярьж байж болно. Гэхдээ өвөөгөө алдаад би түүнийг хэрхэн оршуулж буйг үзээд сэтгэлээр унасан. Таны ойр дотны хэн нэгэн нөгөө ертөнцөд одоход та бүгд буяны үйл хэргийг нь гүйцээх гэж олон газартай ажиллах болно. Тэдний ажил, үйлчилгээ надад ерөөсөө таалагдаагүй. Тийм учраас хэрэв би жүжигчин болж нэрд гараагүй бол энэ чиглэлийн бизнесийг эрхлэх байсан юм" хэмээн Жоли өгүүлжээ.

Аз болж Жоли бүсгүй сайн жүжигчин болсон төдийгүй өөрөө кино найруулах болсон билээ. Гэхдээ тэрээр ажил ихтэй байдгаас үүдэн гэр бүлдээ хүссэн хэмжээгээрээ цаг зав зарцуулж чаддаггүйгээ ярьсан байна. Жишээ болгож тэр 56 насандаа хорт хавдрын улмаас таалал төгссөн өөрийн ээжийг дурссан гэнэ. "Ээж маань борви бохисхийлгүй ажилладаг гэрийн эзэгтэй байсан юм. Түүний ажил хэрэг урагшлаагүй тул тэрээр бүх амьдралаа хүүхдүүддээ зориулсан. Би ээж шигээ тийм сайн эх байж чадахгүй. Гэвч би хичээх болно. Ээж маань хамгийн сайн эх байсан юм. Тэр надаас хэд дахин илүү байлаа" гэж жүжигчин бүсгүй онцлов.
Category: Кино ёртөнц | Views: 455 | Added by: BBN | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]