menu
person

2:19 PM
Автобусны жолооч нарыг ангуучлагч эмэгтэйг хайж байна

Мексикийн Сьюдад-Хуарес хотын оньсого мэт өшөө авагчийн түүх орон нутгийн сонингуудын эхний нүүрнээс салахаа байжээ. Хамт ажиллагсадтай нь зэрлэгээр "тооцоо хийж” байгаа эмэгтэй алуурчнаас айн автобусны жолооч нар ажилдаа гарч чадахгүйд хүрсэн байна. Энэхүү үл мэдэх мексик бүсгүй тээврийн компаний ажилтнууд сэжигтнээр татагдаж байсан бүсгүйчүүдийн аллагын өшөөг авч байгаа байх гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа аж.


Хоёр жолооч зогсоол дээр зогсох үедээ буудуулсан байна. Шинжээчид алуурчин бүсгүйн таамаг зургийг фоторобот ашиглан гаргажээ. Мөн энгийн хувцасласан цагдаагийнхан автобусаар зорчин хяналт тавьж, дараагийн болзошгүй аллагаас сэргийлж байгаа аж.

Хоёр дахь аллагын нэгэн гэрчийн өгүүлснээр, өшөө авагч бүсгүй автобусны жолоочийг буудахынхаа өмнө "Та нар өөрсдийгөө хамгийн муу хүмүүс гэж боддог уу? Үнэхээр тийм биз дээ?” гэж асуусан гэнэ.

Өнгөрөгч долоо хоногт 4А чиглэлд явж байсан нэгэн автобусанд цайвар өнгийн үстэй бүсгүй орж ирэн, шууд жолооч руу очоод гар буугаар толгойд нь тулгаж буудчихаад буугаад явчихсан байна. Дараагийн өдөр нь яг тийм тохиолдол өөр автобусанд гарчээ.



Амралтын өдрөөр өөрийгөө Диана гэж нэрлэсэн бүсгүйгээс орон нутгийн нэгэн сонинд мэйл ирсэн гэнэ. Тэрээр "Би болон бусад олон эмэгтэйчүүд удаан хугацаанд зовж шаналан чимээгүй явцгаалаа. Гэвч хойшид ийм маягаар байж чадахгүй нь. Бид жолооч нарын секс хүчирхийллийн золиос болсоор байна. Би бол тэдгээр олон бүсгүйчүүдийн өшөө хонзонг авах зэвсэг нь” хэмээн бичсэн байна гэж  Huffington Post-д мэдээлжээ.

2000 оноос хойш энэ хотод 100 гаруй эмэгтэйчүүд алга болсон бөгөөд тэд бүгд автобусанд суусан байдаг аж. Тэдний цогцсыг эзэнгүй газраас олон, жолооч нарыг сэжиглэн, заримыг нь баривчилсан боловч ямар ч нотлох баримт олж чадаагүй юм байна.

Нууцлаг өшөө авагч бүсгүйг хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа аж.


Category: Шинэ Мэдээ | Views: 813 | Added by: New | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]