menu
person

6:37 PM
Цөмийн дайралтаас ч хамгаалж чадах гайхалтай бункер сууц [6 Фото]



Нью Йорк мужид өрөөнүүд нь яг л ердийн байшин сууцныхтай адил боловч эзэмшигчийгээ атомын дэлбэрэлтээс ч болов хамгаалж чадах бункер-байшинг 1,750,000 доллараар худалдаж авч болно гэнэ. Энэхүү ер бусын байшин Нью Йорк мужийн зүүн хойд хэсэгт оршдог Adirondack Mountains хэмээх газарт байрладаг байна. Энэ байшинг гаднаас нь харахад тус мужийн Saranac Lake тосгоны бусад байшингуудаас ялгарах ялгаа огт үгүй. Найм орчим гектар ойгоор хүрээлэгдсэн газарт нь нисэх онгоц газардах зурвас байдаг ажээ.





Бункер-байшингийн эзэмшигч Bruce Francisco-гийн хэлснээр хүмүүс 37 орчим метрийн урттай шатаар газар доор орших байшин руу бууж очих хүртлээ тохижуулж янзалсан бункерыг юу болохыг ойлгодоггүй гэнэ. Сүүлийн 50 жилийн хугацаанд бүтээгдсэн энэ газар доорх сууц урьд нь пуужин харвах хонгил байсан байна. Цөмийн зэвсгийн дайралтаас штабын бие бүрэлдэхүүн болон пуужинг хамгаалах үүрэг бүхий энэхүү байгууламжийг барьж байгуулах ажилд тухайн үеийн АНУ-ын төр засгийн тэргүүнүүд 18 сая доллар зарцуулж байсан нь өнөөгийн ханшаар бол 400 сая доллартай тэнцэх юм.












Category: Шинэ Мэдээ | Views: 511 | Added by: BBN | Rating: 1.0/5
Total comments: 2
xaxaaa sanaa shaasn sda
yooo yuun aimr iin kkkk
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]