menu
person

10:39 AM
Дэлхийн хамгийн аюултай 6 амьтан

Шумуул
Таныг ямар нэгэн нууцлагдмал, бас том биетэй араатныг хvлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Гэтэл энэ хорвоо дээрхи хамгийн аюултай алуурчин бол халдвар тээгч халуун орны шумуул юм. Шумуулны хазалт загатнаж, хавдахаас цаашгvй гэж дутуу vнэлэх хэрэггvй. Учир нь энэ амьтны vзvvртэй нарийхан хошуу л маш олон тєрлийн vхлийн аюултай халдварт євчнvvдийн шалтгаан болдог учраас хvн тєрєлхтний хувьд хамгийн аюултай бодгаль нь шумуул болж байгаа юм. Хумхай, заанжих євчин, шар, гох хорхойтох зэрэг євчнvvд шумуулаар дамждаг байна.




Хорт могойнууд
Могойнууд дундаас 450 орчим тєрєл нь хортой, тэдгээрээ 250 нь vхлийн хортой байдаг аж. Ихэвчлэн Африк, Ази болон Хойд Америкийн нутгуудаар хамгийн хортой могойнууд аж тєрдєг байна. Нэгэнт могойнд хазуулсан л бол хор нь таны бvхэл биеэр тєд удалгvй тархдаг аж.





Далайн залхаг
Далайн залхагнууд бол харахад нvд алдмаар vзэсгэлэнтэй хэдий ч дээд зэргийн аюултай, аймшигтай бодгалиуд юм. Хамгийн том биетэйгээсээ авахуулаад чигчий хурууны хумсны толио ч хvрэхгvй жижигхэн хvртлээ бvгд аюултай учраас далайн залхаг нь энэ жагсаалтын 8-рт орж байна. Тэдэнд хvрсэн амьд биет бvхэн мэдээ алдаж, шим шvлтээ соруулан, бvрхvvлд нь хумигдан таалал тєгсєх тавилантай.




.Акул
Бид хvvхэд наснаасаа л аварга махчин загас гээч амьтнаас айж єссєн билээ. Арга ч vгvй биз дээ далайн мангасын хурц шvднvvд, аманд нь наалдсан цустай єчнєєн олон кино бидний ой санамжинд хадгалагдсан шvv дээ. Мэдээж аварга загаснууд бол зарим кинон дээр гардаг шиг дээд зэргийн хорон санаатай аймшгийн алуурчид арай биш ч гэсэн нэг биш нэлээн хэдэн хvний утсан улаан аминд торох юмгvй хvрч чадахараатан гэдэг нь мэдээж юм .




Матар
Африк болон Австралийн газар нутагт элбэг тохиолддог энэхvv амьтан нь Дэлхий дээрхи хамгийн аймшигтай махчдын нэг яах аргагvй мєн билээ. Тэрээр гайхмаар хурдан хєдєлж, алмайрмаар их хvч гаргадаг тєдийгvй амандаа зуусан л бол ахиулж хазна уу, гэхээс суллаж мэддэггvй амьтан юм.





Хилэнцэт хорхой
Дээр дурьдсан араатнуудаас биеийн хувьд хамаагvй жижиг хэдий ч, хилэнцэт хорхой нь энэ жагсаалтын 3-рт орж байна. Тэрээр єєрийнхєє оршин амьдардаг газраас хол байх тусмаа илvv хєнєєлтэй хор ялгаруулдаг гэж тэмдэглэгдсэн байдаг ажээ.





Category: Шинэ Мэдээ | Views: 744 | Added by: BBN | Rating: 0.6/18
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]