menu
person

11:27 AM
Гамбууш клипэнд тогложээ
Тайчигч хийгээд кабарей чиглэлээр сургалт явуулж, бүжгийн багшаар ажилладаг гээд түүний авъяас дэндүү олон. Мөн өөрийн гэсэн гэр оронгүй гэх Ганбууш зочид буудалд амьдардаг нь дэлхийн хэмжээний одуудын амьдарлаар амьдраад байгаа ч юм шиг. Ганбууш өөрийнхөө тухай кино хийлгэнэ, өөрөө гол дүрд нь тоглоно гэх шум хэдэн жилийн өмнөөс яригдах болсон. Харин сүүлийн үед тэрбээр клипэнд хүч сорихоор нэгэнт шийджээ. "Бусдын зүрхэнд бүү дурла” гэсэн өвөрмөц хийгээд ухаарал хайрлахуйц нэртэй шүлгийг захиалгаар бичүүлэн хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалаар ая хийлгэжээ. Энэ дууг дуэт маягаар хийсэн бөгөөд нийтийн дууны хослон дуучдаар дуулуулахаар болсон байна. Хамгийн сонирхолтой нь дууны найруулга нь дуусаагүй, дуучид нь сонгогдоогүй байхад Ганбууш клипийг нь ивээн тэтгэж, өөрөө гол дүрийн залуугийн нууц амраг эмэгтэйн дүрд тоглосноор зураг авалтаа амжилттай дуусгасан гэнэ. Түүний чин хүсэл өөрийн төгс гэж үзсэн биеийг дэлгэцэнд мөнхөлж үлдээх явдал аж. Хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалаас дуугаа ямар дуучдаар дуулуулах талаар саналыг нь сонсоход залуу дуучин Э.Чулуунчимэг, Баярын Болд нарыг санал болгосон гэнэ. Ямартаа ч Ганбууш гол дүрд нь тоглож, гал халуун хайрыг өгүүлсэн "Бусдын зүрхэнд бүү дурла” нэртэй уран бүтээл тун удахгүй телевиз фм-ээр зэрэг цацагдаж олны хүртээл болох гэнэ.
Category: Мэдээ | Views: 656 | Added by: BBN | Rating: 5.0/1
Total comments: 1
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]