menu
person

2:36 PM
Ганнам стиль”-ээс болж Бангкокын хүүхдүүд буудалцжээ



Өнгөрсөн баасан гаригт Бангкокд зохиогдсон "Ганнам стиль” бүжгийн тэмцээн буудалцаанаар төгсчээ.
"PSY-ийн морины бүжгийг хэн сайн бүжиглэх вэ” тэмцээнд оролцсон хүүхдүүд 50 гаруй сумаар буудалцсан аж. Тус улсын Ваттана хотын Норд Клон Тан гудамжинд энэ аймшигт буудалцаан болсон байна.



"Бангкок пост” сонинд "Солонгосын поп од PSY-ийн бүжгийн тэмцээнд оролцогсод үүр цайтал тэмцээнээ үргэжлүүлж, уусны эцэст буудалцсан байна” хэмээн бичжээ.

"Буудалцаан үүсгэсэн нөхдүүд бүгд өсвөр насны хүүхдүүд байсан аж. Тэмцээний үеэр шартай хамтлагууд хоорондоо маргалдсан байна. Хэдий тийм ч маргаан дуусч тэмцээн болсон газар зөвхөн нэг хамтлаг үлджээ. Гэтэл хэсэг хугацааны дараа буюу үүрийн 06.00 цагт бусад хамтлагынхан мотоцикль унан буцаж ирсэн байна. Тэдний дөрвөн гишүүн ирмэгцээ тэнгэрлүү маш олон удаа бууджээ. Харин хоёр цагийн дараа нэмж ирсэн гурван хүүхэд зөвхөн тэнгэр лүү биш тал тал тийшээ буудсан” хэмээн сонинд бичжээ.

Азаар хэн нэгэн шархдаж, гэмтээгүй амь гарсан байна. Гэсэн хэдий ч буудалцааны эргэн тойрон дахь барилга, машины цонх олноор хагарчээ.

Тус улсын цагдаагийн газрынхан үймээн үүсгэсэн хүүхдүүдийг байцааж байгаа аж. Мөн буудалцаан болсон газрын ойролцоо явсан хүн бүрийг гэрчээр татан шалгаж байгаа гэнэ.

Байцаалтын явцад "Би асуудал дууссан гэж бодсон. Гэсэн хэдий ч нөгөө хамтлагууд хэрүүлийг дуусгахыг хүсээгүй. Тэгээд тэд биднийг бэлтгэлгүй байхад галлаж эхэлсэн. Тэнд байсан хүүхдүүд болон гадуур явж байсан хүмүүс адал явдалт кино дээр гардаг шиг буудалцаанаас зугтаасан” хэмээн  өсвөр насны хүү цагдаад мэдэгдсэн байна.


Category: Шинэ Мэдээ | Views: 548 | Added by: BBN | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]