menu
person

11:26 AM
Их аварга Д.Дагвадорж эхнэрийгээ зоджээ ?????



Их аварга ээлжит шуугианаа тарьлаа. Тэрбээр энэ сарын 1-2-нд шилжих шөнө эхнэр Г.Тамирыгаа зодож ...........

....танхайрсан байна. Уг хэрэг Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх "Green Vella” хотхоны байранд болжээ. Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр "Нөхөр нь согтуу үедээ 32 настай Г.Тамирыг зодож, биед нь гэмтэл учруулсан” гэжээ.

Тус дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчдыг очиход иргэн Д.Давгадорж нь архидан согтуурсан үедээ ийнхүү балмад үйлдэл гаргасан байсан аж. Тэрбээр үүрэгт ажлаа гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн биед халдаж улмаар хувцасыг нь урж, уруулыг нь яз цохисон гэнэ. Түүнчлэн эхнэр Г.Тамир нь гомдолтой хэмээн өргөдөл гаргасан байна.

Дашрамд дуулгахад, Их аварга Д.Давгадорж cap шинийн босгон дээр улсын арслан Б.Мөнхбаатарыг хутгалж гэмтээсэн. Тэрбээр энэ хэрэгтээ тайлбар хийгээгүй явсаар эцэст нь эхнэрийнхээ биед дахин халдлаа. Хаа явсан газартаа хэрэг төвөгт орооцолдож, их аварга нэрээ буртаглах нь түүний хобби юм уу.




Category: Шинэ Мэдээ | Views: 566 | Added by: BBN | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]