menu
person

9:31 PM
Индиго монгол охиныг шинэ орчинд хэрхэн дасгасан тухай


Германд төрсөн индиго охины тухай яаж тэдэнд ханддаг тухай охины ээж бидэнд бичиж ирүүлсэн юм.

 

Тэнд бидний хүүхдээ цэцэрлэгт өгдөг аргаас арай л өөр арга хэрэглэдэг бололтой. Бид чинь тэр хайртай нялх үрээ орилуулж бахируулан огт танихгүй орчинд танихгүй хүнд өгөөд бушуухан явах л гэж яардаг. Тэнд нь ч ориулуулж бахируулад л аваад үлддэг. Дасан дастлаа өдөр бүр орилж бахирсаар л байдаг. Энэ охины ээжийн бичсэн зүйл бол хөрөнгө мөнгө зараад байхгүй зүгээр л бидний арга барилыг жаахан еөрчилчихвөл болоод явчих арга юм шиг санагдлаа.

Хүүхдээ яслид ороход бид аваачиж өгөөд эргээд явчихна гэдэг  монгол маягаараа сэтгэж хувцаслаад аваад очлоо. Тэнд ороход багш нь угтан аваад бидэнтэй мэндэлж, бусадтай танилцуулж эхэлсэн юм. Ингээд л тэнд байсан нэг багш нь миний охинтой ярилцаж, нөгөө багш нь бидэнд өрөө тасалгааг үзүүлж сонирхуулав. Ингээд л багш нь за ингээд охиноо аваад харьдаа гэж хэлэхэд бид маш их гайхсан. Үлдээгээд явья гэтэл болохгүй маргааш ирээрэй гээд биднийг үдлээ. Ингээд бид маргааш нь дахиад л өглөө босоод явлаа. Ингээд очтол багш нь "за баяртай" гэж хэлээд яваарай, гэхдээ 15 минутын дараа эргэж ирээрэй гэсэн юм. Би ихэд гайхсан. Гэтэл багш үүнийг тайлбарлахдаа "баяртай" гэж хэлдэг нь бид явлаа, эргээд хурдан хугацааны дараа авч байгаа нь бид буцаж ирж заавал чамайг авна авна гэдгийг хүүхдэд ойлгуулахад оршдог юм байна лээ. Бид 15 минутын дараа ороод охиноо авах гэтэл охин явахгүй гээд л баахан дургүйцсэн тул багш нь үдийн хоол хүртэл түр үлдэхийг зөвшөерсөн юм. Маргааш нь бид дахиад л очлоо. Багш нь биднийг хоолноос өмнө ирж аваарай гэсэн боловч яг авах гээд очтол охин маань ширээнд суучихаад явахгүй гээд уйлсан. Ингээд л дахиад л үлдээлээ. Дараагийн едер охин маань хоолны дараа, мөн дараачийн өдөр унтлагын дараа гэх мэтээр охин маань 7 хоногийн дараа гэхэд л дасаж яслидаа өерийн эрхгүй маш дуртай явах хүсэлтэй болсон юм. Багш нь бидэнд бусад хүүхдүүд ялангуяа гадаад хүүхдүүд 1 cap дасах дасгал хийж байж еөрөө уйлахгүй үлдэж, яслидаа явах хүсэлтэй болдгийг хэлсэн. Ингээд миний охин тэр дасах тоглоомыг хамт хийснээр өөрийн эрхгүй өөрийнх нь хүслийг хүчээр бус аргаар төрүүлснийг ойлгосон.

Цэцэрлэгт орсон тухай:

Миний охин 4 нас хүрч цэцэрлэгт орлоо. Энэ нь бас л түүний хүслийг маш ихээр татсан юм. Эхний өдрөө яваад л 2 дахь өдрөөсөө багшийн өгсөн даалгавар, бэлдэх ёстой зүйл гээд.л бүх зүйл охины маань анхаарлыг ихэд татжээ. Цэцэрлэгээс ирэхдээ маргааш тэд юу хийх, дараа 7 хоногг аялалаар явах талаар, амьтадтай танилцах 7 хоног, ажил хийж сурах /тоглосон тоглоомоо хураах, ширээгээ цэвэрлэж, аягаа хураах, хувцасаа эвхэх гэх мэт/, хүмүүс ямар ажил хийдэг, ямар ямар мэргэжил байдаг, мен спортын хичээлүүд /дугуй унаж сурах, тэнцвзрийн хичээл болох месөн дээр гулгах гэх мэт/ гээд л их зүйлийг төлөвлөн сурдаг байв. Өдөр болгон нэг өрөөнд хашигдан сууж нэг л хэвийн тоглоомоор тоглох бус энэ тэрүүгээр аялаж, бүх зүйлийг танин мэдэх маш их зүйл ордог нь хүүхдийн сэтгэхүй болон хүсэл эрмэлзэлтэй сурах суурийг тавьж егдөг нь харагдсан юм.

Сургуульд орсон тухай:

Охиноо би монголд орос сургуульд оруулсан юм. Миний охин сургуульд ороод ихэд баярласан. Охин маань 2 хоног яваад л дахин тийшээ очихгүй гэдгээ мэдэгдэж орос багшдаа захиа бичээд өөр герман сургуульд явуулж өгөөч гэж аав ээжээсээ гуйсан юм. Ингээд бид ондоо сургуульд оруулахаар болж хөөцөлдөж байж Монгол Германы хамтарсан сургуульд орууллаа. Эндээ 6 cap сууж байгаад 6 сарын хугацаатай Герман руу явлаа. Тэгээд Германд буцаж очоод тэнд байх 6 сарын хугацаанд бас хичээлдээ суусан юм. Тэгээд тэндээ үргэлж үлдэх хүсэлтэйгээ бас хэлсэн.

Тэгэхэд би монгол дахь болон герман дахь сургалтын асар их ялгааг олж мэдсэн юм. Ж-нь: Монголд 1 үсгийг 1 өдөрт үздэг төдийгүй, гэрийн даалгаврыг охин маань хийсээр орой унтах цаг нь болдог байлаа. Ингэхдээ 2-3 хуудас хуулан бичлэг хийж, утгагүй ихээр бөмбөгдөж өгдөг байлаа. Ингээд л хааяа даалгавар хийх сонирхолгүйгээр барахгүй үргэлж хичээлээ хий гэдгийг сонссоор залхдаг байсан. Энэ нь 6 настай хүүхдэд хүнд байна гэдэг нь мэдрэгддэг байлаа.

Харин Германд байхдаа хичээлд явахдаа биднээр хичээл хий гэж хэлүүлэх нь байтугай өглөө босохдоо хүртэл дуудуулдаггүй байлаа. Бүгдийг өөрөө хийж хичээлээ бэлдэж, хувцасаа хүртэл янзалдаг байлаа. Ингээд би бас хамт хичээлийг нь хийхэд ихэд сонирхолтой байдгийг мэдэж авлаа. Тэд 1 үсгийг 7 хоног ордог. Өдөр болгон тэр үсгийг сонирхолтойгоор давтана. Ж-нь: А үсэг ороход Эхний өдөр тэр үсгийг яаж дуудаж хэлдэг вэ?, 2 дахь өдөр энэ үсгээ яаж бичдэг вэ?, 3 дахь өдөр энэ үсгийн дармал бичмэл хоёрын ялгаа ямар вэ?, 4 дэх өдөр энэ үсэг орсон үгийг сонин сэтгүүлээс олж хайчилбар хийх, 5 дахь өдөр энэ үсэг орсон амьтдын зургийг олж наах, 6 дахь өдөр үсгээ бичиж сурах, 7 дахь өдөр энэ бүгдийг давтан, хийснээ харж ярилцсанаар А үсэгтэй танилцах аялал дуусдаг юм билээ. Ингэж хийхэд хүүхэд харыдаж болон тааралдаж байгаа болгоноосоо эрэлч хайгуулч болж маргааш нь багшдаа яаж сонин юм сонсож мэдсэнээ хэлэх гэж еөрөе аяндаа мэрийдэг болдог юм байна. Энэ нь хүүхдэд тоглоомын аргаар сурах эрмэлзэлтэй болох нэгэн арга юм билээ. Энэ бол сургуульд орсон тухай болон сургуулийн явц яаж явагддаг талаар бага боловч бичлээ. Энэ хугацаанд бас намайг гайхшруулж байсан зүйл бол Германд сургууль цэцэрлэг гэлтгүй хүүхдэд танин мэдэхүйн их зүйлийг заадаг нь харагдсан юм. Жишээ нь миний охин онгоцонд юу авч орж болох, зам гарахдаа ямар гэрлийн дүрэм барих, дугуйн дүрэм, хүнтэй мэндлэх, цагдаа нар ямар ажил хийдэг, зочид буудалд хүмүүс яагаад очдог, чөлөөт цагаа яаж өнгөрөөх зэрэг маш их зүйлийг Германд байхдаа л сургуульд орохоосоо өмнө мэддэг байсан юм. Тэрний хажуугаар гудамжинд хог хаях, шүлсээ хаяхыг хамгийн муухай гэдгийг хүртэл мэддэг нь хүүхдийн сонирхлыг зевхөн хичээлээр бус амьдрал дээр үзүүлж, харуулж сонирхолтой хэлбэрээр толгойд нь үлдээдэгт байсан юм.

Бас нэг анхаарал татсан зүйл бол багш нь хүүхэд нэг бүрт эцэг эхтэй нь харьцах дэвтэрт охин маань яаж байгаа, юу хэрэгтэй байгаа, юунд анхаарах хэрэгтэйг бичиж бид багштай нь өдөр болгон асуудалгүйгээр харьцдаг байсан нь бидэнд хүртэл ажлыг маань хенгевчилдөг байлаа.




Category: Мэдээ | Views: 761 | Added by: BBN | Rating: 0.0/0
Total comments: 1
Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна...
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]