menu
person

10:26 AM
Итгэмээргүй тохиолдлоор амьд үлдсэн хүмүүс

Zhang Bin гэх 15 настай хүү томоохон сэлэм толгойдоо зоогдуулсан ч ид шидийн гэмээр байдлаар амьд гарч чадсан юм. Тэрээр сургуулийн найзуудаа гэртээ урьсан бөгөөд нэг зочин нь энэхүү аюултай зэвсгийг авчирчээ. Санамсаргүй тохиолдлоор 50 см урттай сэлэмний 5 орчин см нь толгойд нь зоогджээ.

Ойролцоох эмнэлэгтээ хүргэгдэн амьд гарч чадсан тэрээр хэлэхдээ: Ангийн маань 3 хүүхэд манайд ирэхдээ сэлэм авчирсан. Надруу шидсэн хүүхэд 7-9 тохой хол зогсож байсан ч сэлэм толгойд минь нэг л мэдэхэд маш гүнзгий зоогдчихсон. Яаж яваад толгойд ирээд зоогдчихсоныг нь би ерөөсөө мэдээгүй гэсэн юм. Ойролцоох эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш 4 цагийн дараа хагалгаанд орж амь аврагдсан хүү 4 цагийн туршид толгойдоо сэлэм зоогдоостой байжээ.

15 см хутга зоолгосноо мэдээгүй эмэгтэй

Энэхүү эмэгтэй 6 инчийн урттай хутга нуруундаа зоолгосон ч юу ч мэдрээгүй. Зургаас харахад Julia Popova-н мөрний хооронд зоогдсон байгаа ч тэрээр бүр юу ч мэдрээгүй байна. 22 настай эмэгтэй ажлаасаа тараад гэрлүүгээ явах замдаа цүнхэнд нь шунасан аймшигт хулгайчын халдлагад өртсөн юм. Цүнхээ булаалгалгүй гэрлүү явж чадсан эмэгтэй ардаа зоогдсон хутгаа ерөөсөө ч мэдээгүй бөгөөд гэрийнхэн нь харж эмнэлэгт хүргэсэн байна. Түүнийг эмчилсэн эмч хэлэхдээ: Түүний ар нуруунд зоогдсон хутга ямар нэгэн мэдрэхүйд нь нөлөөлөн түр зуурын цочрол өгснөөр болж тэрээр гэрлүүгээ харих хүртлээ хутгалуулсан байгаагүй мэдээгүй юм гэсэн.

Толгойдоо хутга зоолгосон ч амьд гарсан цэрэг

Бослогын үеэр духандаа хутга зоолгосон нэгэн цэрэг амьд гарчээ. Эмч нарын үзэж байгаагаар хутга түүний толгойруу 4 инч хэртэй оржээ. Түүнийг ямар гээчийн ид шид нь аварсныг мэдэхгүй ч ямар ч л байсан амьд гарч чадсан юм.

Толгойруугаа хайч зоосон ч амьд үлдэж чадсан залуу

19 настай Оросын Екинтенбург хотоос гаралтай залуу өөрийнхөө толгойд хайч зоосон ч амьд гарч чаджээ. Mark Makarenkov гэх энэхүү залуу найз бүсгүй нь хаяж явснаас болж амиа хорлохоор хайч толгойруугаа зоосон байна. Гэхдээ түүний үхэх цаг нь болоогүй байжээ. Ээж нь эмч дуудан эмнэлэгт хүргэгдэн мэс засалд орсон бөгөөд түүний гавлын ясруу хайч 5 см хэртэй орсон байжээ. Харин аз болж түүний тархи болон нүдийг нь гэмтээгээгүй байна.

Заазуурны дайралтаас амьд гарсан хүү

дээрх дотор арзайлгам зургаас харахад 15 настай хүү толгойндоо хутга зоосноос түүний гавлын ясруу хутга 5 см хэртэй оржээ. Хамгийн гайхалтай нь тэрээр амьд гараад зогсохгүй 10 сарын дараа эргээд коллеждоо явжээ.

Нүдэндээ сэлэм зоосон ч амьд гарч чадсан залуу

23 настай нэгэн залуу зүүн нүдэндээ сэлэм зоосон ч мэс заслын дараа амьд гарч чаджээ. Bui Ngoc Tuan гэх Thanh Hoa-с гаралтай тэрээр гэрлүүгээ буцах замдаа 2 таксины жолоочтой хэрэлдсэнээс болсон байна. муудалцсаныхаа дараа Quang Binh дахь гэртээ байж байтал 10 хүн дагуулсан таксины жолоочид ирж алах гэж завдсан ба зугатах үедээ ийнхүү 50 см аймшигт сэлмийг нүдэндээ зоожээ. Ойролцоох эмнэлэгт түргэн хугацаанд хүргэгдэж чадсан тэрээр 10 см гаруй гүн орсон сэлмийг авснаар амьд үлдэж чадсан юм.

Эх сурвалж: www.BBS.mn
Category: Шинэ Мэдээ | Views: 617 | Added by: BBN | Rating: 0.1/45
Total comments: 4
ednar aztai humuus yumooo
poooo araich de
ayay basl aimrl bn da sad sad
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]