menu
person

11:20 AM
Линз мөөгөнцөр үүсгэнэ

  Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн хэрэглээ ч өссөөр байна. Мөнгөтэй л бол нvд, хамар гээд төрөл бүрийн мэс засалд орж биширдэг оддыг дуурайх болж. Загвар өмсөгчид болоод жүжигчид гоо сайхны мэс засалд ордог. Уруул, хамар, хөх гээд хаана л янзалж болохоор єє байна бvгдэд нь мэс хvргэж сайхан харагдахыгхичээнэ. Монголд тэр ч утгаараа хувийн гоо сайхны эмнэлгvvд ажиллах болоод удаж байна. Анх хараа муутай хvмvvс шил тааруулж зvvдэг байсан бол одоо огт єєр болсон. Хараатай хараагvй, єнгє єнгийн контакт линз хэрэглэж байна. Янз бvрийн линзvvд хэрэглэх тодорхой хугацаатай байдаг ч тvvнийг байнга зvvснээр нvдийг гэмтээдгийг хvмvvс тэр бvр сайн мэддэггvй. 
Жилийн хугацаатай гэхээр л байнга зvvх ёстой юм шиг ойлгодог. БНСУ-д 9900 воноор худалддаг линзийг манайд 35000 тєгрєгєєр зардаг. Гоёлын, харааны гэлтгvй бvх линз адилхан євчин vvсгэдэг байна. БНСУ-д худалдаалж байсан линзийг Сєvл хотын нvдний эмч нарын холбоо шалгаж судалжээ. Гэтэл нvдэнд мєєгєнцєр vvсгэгч нян илэрсэн бєгєєд нэгээс хоёр жил тасралтгvй зvvхэд хараанд муу нєлєє vзvvлдэг болохыг тогтоосон байна. Нvд бvрэлзэж, хараа нь муудаж, нулимс урсч нуух цувах зэрэг шинж тэмдэг илэрдэг гэнэ. Монголд олон тєрлийн линзvvд ирдэг. Лац ломботой линзээс нян илэрсэн тохиолдол гарч байсныг зарим эх сурвалж єгvvлж байна. 
Єнєєдєр нvдний шил зардаг дэлгvvрийн олонхи нь контакт линз худалдаж байгаа. Гэтэл ямар журмаар, яаж хэрэглэдэг талаар тайлбарлах мэдлэгтэй хvн тэнд цєєхєн байдаг нь харамсалтай. Контакт линзийг дурангаар харж vзэхэд жижиг бєємvvд харагдаж удаандаа євчин vvсгэгч нян болдог байна. Салхи шороотой vед линз хэрэглэснээр бохирдол vvсч vvнийгээ цэвэрлэж чадахгvй бол нян тээгч болсоор байдаг ажээ. Контакт линзний талаар нvдний мэргэжлийн эмч Г.Гэрэлтуяагаас тодруулсан юм.

-Контакт линз нvдэнд сєрєг нєлєєтэй нь vнэн үү?
-Монголд контакт линз хэрэглэдэг хvмvvс олон болсон байна. Ажиглаад байхад зарим хvмvvс харааны шилнээс татгалзаж, бусад нь гоё сайхан харагдах гэж хэрэглэдэг болчихож. Нvд гэдэг хамгийн нандин эрхтэн. Гэтэл хайрлаж хамгаалахын оронд хиймэл хальс наагаад яваад байвал vрэвсч євчин болно. Нvдний халдвартай євчин ч байдаг.

-Нvдний халдварт євчин ямар замаар халддаг вэ. Лацтай байсан линзнээс нян илэрсэн гэсэн vv?
-Сав баглаа боодол нь лацтай байсан ч гэсэн vйлдвэрээс гараад дамжихдаа ямар нэг халдвар орсон байж болзошгvй. Нvдний халдвар нь бохирдлоос vvсдэг євчин. Харааны шил зvvдэг, зvvдэггvй хvн. энэ халдвараар євддєг. Жишээлбэл, шороо нvдэнд орчихвол улайж, хорсч, загатнах шинж тэмдэг илэрдэг. Аль болох ширvvн юмаар vрж арчиж болохгvй.

-Аль улсад vйлдвэрлэсэн линз манайд ихээр орж ирдэг вэ. Хэр чанартай байдаг юм бол?
-БНСУ-д vйлдвэрлэсэн линз ихээр орж ирдэг. Чанараасаа хамаараад vнэ нь єєр байдаг ч vнэхээр vнэтэй нь сайн уу, гэвэл худлаа. Учир нь линз нь нvдний эвэрлэг салст бvрхvvлийг гэмтээж мєєгєнцєр vvсгэдэг болохыг тогтоосон юм.

-Контакт линзийг ямар горимоор хэрэглэвэл энэ халдвараас сэргийлж чадах вэ?
-Ер нь аль болох линзнээс татгалзах хэрэгтэй. Учир нь хvний арьсан дээр нэг жижиг хальсаар vрээд байвал улайж хорсоно биз дээ. Бvр хэрэглэхээ боль гэж хэлэхгvй. Энэ чинь хvний эрх шvv дээ. Хамгийн гол нь ариун цэвэр сахиж, сайн цэвэрлэж хэрэглэх нь зvйтэй. Гэхдээ ядаж долоо хоногийн хоёр єдєр нь зvvлгvй нvдээ амраах шаардлагатай.

-Нvдний салст бvрхэвч гэмтэж мєєгєнцєр vvсгэдэг гэсэн. Нvдэндээ ямар эм дусаах шаардлагатай вэ?
-Линз хэрэглэдэг хvмvvст зориулсан єтгєн нулимс гэж шингэн эм байдаг. Vvнийг vрэвссэн vед хэрэглэх, мэргэжлийн эмчээс зєвлєгєє авч, эм дусаах хэрэгтэй. Зарим нvдний эм халуунд удсан болохоор чанараа алдсан байдаг. Тиймээс мэргэжлийн эмчээс асууж, найдвартай эм дусаагаарай.

-Компьютер дээр олон цагаар ажилладаг хvний хараа мууддаг. Хятад, Японоос орж ирдэг гаатай дусаалга ихээр хэрэглэдэг. Энэ хэр vр дvнтэй байдаг вэ?
-Удаан хугацаагаар зурагт юмуу компьютер ширтдэг хvний ойрын хараа муудах нь элбэг байдаг. Тиймээс удаан хугацаагаар ширтэхээс зайлсхийж нvдээ амраах хэрэгтэй. Гаатай дусаалга тийм ч сайн биш. Хэрэглээд сурчихвал нvд чинь дараа нь тvvнийг хэрэглэх гээд нэхдэг болчихдог. Байнга хэрэглээд байна гэдэг маш муу. Хааяа л нvд ядарсан vед хэрэглэвэл зvгээр. Германд нvдийг тунгалаг болгодог дусаалга гарсан байсан. Гэхдээ Монголын хуурай уур амьсгалд энэ тохиромжгvй юм билээ. Далайн чийглэг уур амьсгалтай орнуудад хэрэглэдэг. Нvд бvрэлзээд, нойр хvрээд анивчаад байвал дусаачихаар бvх зvйл тод харагдаад сэргээд ирдэг гэсэн.

-Танай эмнэлэгт линз хэрэглээд vрэвссэн хvн ирж байсан уу?
-Нvд нь євдсєн янз бvрийн хvн манайхаар vйлчлvvлдэг. Контакт линз хэрэглээд нvд нь улайж хавдаад хараа нь муудсан оюутан охин ирж байсан. Линз байнга хэрэглэдэг гээд нvдний эвэрлэг бvрхэвч нь улайчихсан байсан.

-Сvvлийн vед охид бvсгvйчvvд нvдэндээ давхраа хийлгэж, зовхио татуулах гоо сайхны мэс засал их хийлгэж байна. Энэ талаар?
-Єнєєдєр хvн хорвоог харах нvдгvй ч гэсэн амьдрахын тулд зvтгэж байхад нvдтэй хvмvvс нь євчтэй болох гэж линз хэрэглээд байх юм. Эхээсээ бvтэн эрхтэнтэй тєрчихєєд ингээд авч хаяад байж болохгvй шvv дээ. Хэдийгээр єєрт таалагддаггvй зvйлээ засуулсан ч гэсэн нэг их сайн биш. Хvн бvрт єєрийнх нь царай тєрх ганц л олдох учраас vvнийгээ хайрлаж байх нь хамгаас чухал.
Category: Мэдээ | Views: 976 | Added by: BBN | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]