menu
person

9:19 AM
“Samsung Galaxy S II”-ыг рекламыг долоо хоногийн дотор 3 сая хүн үзжээ






"Samsung Galaxy S II”-ын "YouTube” сайт дээр тавьсан шинэ видео рекламыг долоо хоногийн дотор гурван сая хүн үзэж сонирхжээ. Тус рекламанд "Samsung Galaxy S II”-ыг бусад ухаалаг гар утастай хөгжилтэй хэлбэрээр харьцуулан үзүүлсэн байна. Видео рекламыг үзсэн хүмүүс бусад гар утас гэдгийг "Apple”-ын "iPhone 4S” гэж таамаглаж байна. Уг реклам "YouTube” дээр өнгөрөгч долоо хоногийн 22-нд тавигджээ. Рекламан дээр гарч буй дараалал нь "iPhone 4S”-ыг авхаар зогсож буй хүмүүсийг дүрсэлсэн гэж ойлгогдохоор байгаа аж. Дараалалд зогсож байгаа хүмүүс бие биенээсээ шинэ "iPhone 4S” нь хуучин "iPhone 4” –өөс юугаараа ялгаатайг асууж байгаагаар дүрсэлжээ. Мөн уг рекламанд "Samsung Galaxy S II”- нь "Apple”- ын ухаалаг гар утаснуудаас дэлгэц нь том гэсэн санааг давхар агуулж, дараалалд зогсож байсан нэгэн "Samsung”-ын ухаалаг гар утасыг сонгохоор шийдсэнийг үзүүлжээ. "Samsung Galaxy S II”-ын видео реклам "YouTube”-ын хит болоод зогсохгүй хүмүүсийн бичсэн сэтгэгдэлийн тоогоор ч дээгүүр байр эзлэж байна. Нийт сэтгэгдэлийн тоо найман мянга хол даваад байгаа аж. Жирийн хүмүүсээс гадна томоохон технологийн сайтууд ч сэтгэгдэлээ хуваалцжээ. Тус реклам нь талархлын баярын дараагаас телевизүүдээр цацагдаж эхэлжээ.   
Category: Мэдээ | Views: 611 | Added by: BBN | Rating: 0.6/8
Total comments: 1
aan hamgiin turuund ene saitiin ezen bilguuneedee bayrlaa
chi estoi dog zaluu shuu
daanch joohon ..... gehdee zugeeree te
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]