menu
person

11:20 AM
Секс хиймээр байдаг ч яаж эхлүүлэхээ мэдэхгүй байна уу?



Сексийг эхлүүлнэ гэдэг үргэлж эрчүүдийн хийх зүйл биш. Хэрвээ чи өөрөө бэлэн болсон, хүсэж байгаа бол яагаад удирдлагыг гартаа авч болохгүй гэж. Тиймээс эмэгтэйчүүдэд сексийг хэрхэн эхлүүлэх талаар хэдэн юм хэлж өгье. За тэгээд иймэрхүү байдлаар оролдвол бидэнд чиний арга барил илүү таалагдана...
 
 
 
 
1. Түүнд хүрэх
 
 
Хүрэх бол хамгийн энгийн, үр дүнтэй аргуудын нэг. Учир нь чи түүнийг мэдэрнэ, түүнтэй холбогдоно гэсэн үг – зүгээр л түүний гуя, өвдөг, гаранд хүрэхэд л хүссэн тоглоомоо эхлүүлж чадна. Үүний дараа мэдээж түүнийг үнсвэл хэдэн хормын дараа та хоёр хувцасгүй хэвтэж байх магадлал өндөр.

 
 
 
2. Шууд хэл
 
 
Эмоцио илэрхийлж, хүссэн зүйлээ шууд хэлэх нь бага зэрэг түүнийг гайхшруулах ч чамайг жинхэнэ "галзуу” эмэгтэй гэж харж, түүнд чамайг илүү хүсэхэд хүргэнэ.

 
 
 
3. Тоглоом хийх
 
 
Энэ арга бол хамгийн зэвүүн нь – түүний сэрлийг агшин зуур хөдөлгөөд болих арга юм. Өөрөөр хэлбэл аливаа юмыг өөртөө татаад буцаагаад түлхэхтэй адил – түүний үсээр оролдож, чихэн дээр нь үнсээд болих гэх мэтээр. Энэ үйлдлүүд чамайг өнөө орой сахилгагүйтмээр байгааг түүнд илтгэнэ.

 
 
 
4. Бохир яриа
 
 
Бохир яриаг нэгэнт тоглоом эхлүүлсэн хойно өрнүүлдэг ч заримдаа эрсдэл гаргаж яагаад эрт эхлүүлж болохгүй гэж. Гэхдээ энэ аргыг чи өөртөө итгэлгүй байгаа бол оролдох хэрэггүй – илүү туршлагатай нэгэн нь туршаад үз.

 
 
 
5. Дотуур хувцас
 
 
Дотуур хувцастай байгаа хайртай эмэгтэйгээ хараад сэрэл нь хөдөлдөггүй эр ховор байх. Модель шиг биетэй биш ч өөрийнхөө биеийн зарим хэсгийг харуулахад гэмгүй. Хамгийн дуртай дотуур хувцсаа өмсөөд алхахад түүнийг ямар хариу үйлдэл үзүүлэхийг хараарай.

Category: Мэдээ | Views: 945 | Added by: New | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]