Их Британий хатан хааны гэр бүлийг Ханхүү Харритай холбоотой фото
мэдээлэл цочроогоод байгаа гэнэ.
Ханхүү Харри Лас вегаст болсон нэгэн үдэшлэгийн үеэр нүцгэлж дэггүйтсэн
нь фото халсанд бууж, олон нийтэд ил болоод байгаа юм.
Өнгөрөгч Баасан гарагт болсон тус үдэшлэгийн үеэр Харри болон түүний
найзууд нэгэн зочид буудлын VIP өрөөнд тухалсан бөгөөд түүний найзуудын
нэг нь тус зургийг дарсан бололтой.
Ямартай тэрээр тус зурагнууд дээр нэгэн нүцгэн эмэгтэйн хамтаар буусан
бол өөр нэг зурган дээр бүр ч эвгүй байдалтай байгаа аж.
Хатан хааны гэр бүлийнхэн энэ фото зургийн талаар ямар нэгэн мэдээлэл
хийхгүй гэжээ.