menu
person


10-р сарын 31-ны өдөр болдог "Halloween"-ы баярыг христын шашинтай улс үндэстэнүүд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Жил ирэх бүр уг баярыг манайхан тэмдэглэдэг болж, илүү өргөнөөр оролцдог болсон байна. Энэ жилийн хувьд "Үндэсний соёл амралтын хүрээлэн" буюу бидний хэлж заншсанаар Парк маань уг баярыг тэмдэглэх, утга учрыг нь хүмүүст таниулах үүднээс энэ сарын 15-с эхлэн 31-ыг дуустал онцгой нэгэн үйл ажиллагааг явуулж байгаа юм. Хөгжөөнт аялалыг хийж, айдсыг мэдрэхийг хүссэн хэн бүхэнд уг баярын арга хэмжээнд оролцохыг урьж байна. Мөн уг баярыг тохиолдуулан та бүхэнд өндөр чанар бүхий ханын цаасуудыг хүргэж байна. Дэлгэцийнхээ ханыг ч гэсэн чимэглээд аваарай залуусаа!


Сүүлийн үед Монгол залуус маань блог сайт маш ихээр ажиллуулах болсон билээ. Түүнийгээ ажиллуулхын хэрээр янз бүрийн зүйлс хэрэг болдогын хамгийн чухал нь болох баннер хийх хэрэг маш их гардаг билээ. Тэгвэл энэ удаад та бүхэндээ маш авсаархан бөгөөд бүх л төрлийн баннер хийх чадалтай нэгэн программыг хүргэж байна. Энэхүү программ маань HTML, GIF, JPEG, SWF гэх зэрэг өргөтгөлүүдээр хийсэн баннераа гаргах бөгөөд хэрэглэхэд танаас нээх их зүйл шаардахгүй ойлгоход амархан программ юм. Ингээд та бүхэн энэхүү программын шинэхэн хувилбараа хүлээн авна уу.