menu
person


Final Destination 5 шууд үзхээр тависан шүү! Үзэх бол ороод үзээрэй. Орчуулга байхгүй шүү ойлгоод үзнэ гэдэгт итгэж байна. Амжилт хүсье!

The Smirfs R5 XviD| 735MB

Animation | Adventure | Comedy

8 сарын 3-нд нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болсон  "The Smurfs" хүүхэлдэйн киног кино буландаа оруулж  байна.  Columbia Pictures, Sony Pictures Animation, Kerner Entertainment Company-ийн бүтээл уг хүүхэлдэйн киног  110 сая долларын хөрөнгөөр бүтээсэн ба 9 сарын 11ний байдлаар нийт орлого нь 136 сая доллар болсон байна.  2 парт болгосон байгаа учир татаж аван задлаад үзээрэй.

Кинонд: Одойчууд өөрсдийн ертөнцөөс хорон муу санаат шидтэн Gargamel-т хөөгдөн манай ертөнцөд ирсэнээр тэдний хөгжилтэй адал явдал эхлэх болно.


Бидний амьдарч буй энэхүү нийгмээс тусдаа, нууцлагаар оршин амьдардаг ид шидтэнгүүдийн улсын тухай, цаашлаад хорон санаат шидтэнтай багадаа холбогдсон Harry Potter гэх шидтэн хүүгийн тухай өгүүлэх Harry Potter цуврал киноны өнгөрсөн 7-р сарын 15-ны өдөр хамгийн сүүлийн анги нээлтээ хийсэн юм. Дэлхийн сая сая үзэгчдийн амтархан үздэг уг киноны сүүлийн анги гарч байгаад дийлэнхи нь дурамчхан байгаа нь мэдээж. Гэвч аливаа юм цөөн байхдаа л амттай шүү дээ. Ингээд та бүхэндээ Harry Potter киноны хамгийн сүүлийн ангийг DVDRip бичлэгтэйгээр хүргэж байна.
Кинонд: Шидтэнгүүдийн нэрийг нь дурьдахаас ч айдаг Вальдиморт өөрийн удирдлаган доорх үй олон хорон санаат шидтэнгүүдийг цуглуулан Хогвардс сургууль руу довтлохоор зэхэж байгаа бөгөөд түүнээс өмнө Харри болон түүний найзууд Вальдимортод холбогдсон шүтээнүүдийг олж, устгахаар хичээх болно. Тэдгээр шүтээнүүд нь Вальдимортыг үхэшгүй бас маш хүчирхэг болгож байгаа юм. Хэрвээ тэдгээр шүтээнүүдийг нь олж, устгаж чадвал Вальдиморт эгэл жирийн шидтэн мэт болох учиртай юм. Ингээд хорон санаатнуудын арми Хогвардсын багш, оюутнуудын эсрэг том тулаан хийх болно. Харин Харри шүтээнүүдийг олж утсгаж чадах болов уу? Магадгүй тэр ялагдах ч юм билүү...

« 1 2 3 »