10-р сарын 31-ны өдөр болдог "Halloween"-ы баярыг христын шашинтай улс
үндэстэнүүд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Жил ирэх
бүр уг баярыг манайхан тэмдэглэдэг болж, илүү өргөнөөр оролцдог болсон
байна. Энэ жилийн хувьд "Үндэсний соёл амралтын хүрээлэн" буюу бидний
хэлж заншсанаар Парк маань уг баярыг тэмдэглэх, утга учрыг нь хүмүүст
таниулах үүднээс энэ сарын 15-с эхлэн 31-ыг дуустал онцгой нэгэн үйл
ажиллагааг явуулж байгаа юм. Хөгжөөнт аялалыг хийж, айдсыг мэдрэхийг
хүссэн хэн бүхэнд уг баярын арга хэмжээнд оролцохыг урьж байна. Мөн уг
баярыг тохиолдуулан та бүхэнд өндөр чанар бүхий ханын цаасуудыг хүргэж
байна. Дэлгэцийнхээ ханыг ч гэсэн чимэглээд аваарай залуусаа!