menu
person

12:25 PM
Эхнэр нөхрийн хэн нь Санхүүгээ барих ёстой вэ ?



Уржигдар хүү маань анх удаа Кино театрт орж кино үзлээ. Сахилгагүйтээд эсвэл уйлаад хэцүү байх боловуу гэтэл харин ч эсрэгээрээ  Бүр нэг гайхааад , шимтэж үзэж байналээ. Тэгжаад  насанд нь тохирсон хүүхэлдэйн кино үзүүлнээ. 2 нас хүргээд кино театрт анх оруулна гэж боддог байсан ч тэсэлгүй хүүгээ аваад кино үзчивээ.

Кино дуусааад 3 уулаа хоолонд орж , их л сайхан байлаа. 

Гэтэл энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Гэртээ харих   Замдаа нөхөр бид 2 нэг зүйлээс болж муудалцлаа.

Гэр бүлийн Санхүү барилт? Нөхрийн цалин хэдийгээр тийм их биш ч бид 2 т мөнгөө цуглуулах шаардлага гарсан юм.









Нөхрийн олсон мөнгийг би цуглуулж банкинд хийж байя гэсэн санал гаргахад:

нөхөр үүнд эсэргүүцсэнд  уг маргааны эх үүсвэр боллоо.

Миний бодлоор Гэр бүлийн санхүүгийн байдал Нэг нэгнээс хэт  хараат биш, Хамтдаа шийдэж, нэг нэгнийгээ хүндэлж, итгэх итгэлцэл дээр тогтох ёстоймшиг. Гэвч хүн хүний үзэл бодол , юманд хандах хандлага өөр учраас ойлголцож чадахгүй байгаамшигээ.

Эхнэр хүн санхүүг барьснаар: Юмны нарийн ширийн юмыг эр хүнээс илүү мэддэг. жишээ нь Нөхөр хүнсний зүйлээ цуглуулаад,  авчирсан юмыг нь харахад л энэ байдал харагдана.

Эхнэр санхүүг барьжийн гээд хамаг мөнгөө цацаад байж болохгүй,мэдээж  хэмнэллтэй, тооцоотой байх хэрэгтэй...

Үүн дээр л эрчүүүд буруу ойлгосноос болж ийм асуудал үүсдэг ч байж болох юм






Нөхрийн маань юуунд тэгтлээ эмзэглээд байгааг нь:

Эмэгтэй хүн санхүүг барьснаар өөрөөс нь хэт эрх мэдэлтэй болчино эсвэл намайг тооцоотой байж чадах эсэх дээрл эргэлзээд байгаа байх.

Өөрөөс нь хэт эрх мэдэлтэй болчоод, эхнэрийхээ гарт орцон хүн шиг л болчих юм шиг  нөхөр минь айгаад байгаа байх. Ийм зүйл болохгүй, ийм бодол байхгүй гэдгээ яаж ойлгуулах ёстой вэ

Яаж учираа дарааллаа олохооо, ойлгуулахаа мэдэхгүй л байна.

Монголын гэрбүлийн байдлыг  өөрийнхөөрөө анзаарахад санхүүгийн 60-80%-г эмэгтэй  хүн барьж, нарийн ухаан , тооцоогооор амьдралаа зөв залгуулж яваа гэж би боддог.

Хэт хувийн бичлэг болчихвуу даа? юу ч гэсэн бүгдээрээ нэг ярилцаад үзье



 

|
Category: Мэдээ | Views: 807 | Added by: BBN | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]